Gurvel, Lilcry - Tailbar (Official Music Video)

Гүрвэл, Lil'Cry - Тайлбар (Official Music Video) with lyrics. Гүрвэл Хорвоод анх мэндэлхэд хөгжим намайг угтан авсан. Хүний адаг нь болохгүйн тулд муу бүхнээс...

Gurvel, Lilcry - Tailbar (Official Music Video)
Байдаг л хүн
99.1K views • Nov 11, 2013
Gurvel, Lilcry - Tailbar (Official Music Video)

About this video

Гүрвэл, Lil'Cry - Тайлбар (Official Music Video)(With Lyrics)
Гүрвэл
Хорвоод анх мэндэлхэд хөгжим намайг угтан авсан
Хүний адаг нь болохгүйн тулд муу бүхнээс би зугтан явсан
Буруу замаар яваагүй би залилаж хүзүүдэх хүнгүй
Болхоороо л өнөөдөр чамд би нүүрнээс өөр үзүүлэх юмгүй
Өдөр шөнөгүй хөгжим бүтээж жааханч ашиг олдоггүймөө
Хүчээр ямар сонсогдог биш дуугүй өнгөрч болдоггүймуу
Амьдрал минь өөрөө 2-хон зантай болхоор
Ажил эсвэл үх гэдэг 2-хон замтай болхоор
Урвайдаг эсвэл инээдэг чинээлэг нэг амтай болхоор
Уураг тархинаас урган гарсан үгсийг минь чи таалан болгоо
Хөгжим намайг хүлээж авсан ажилийн анкет шаардалгүй
Микрофонлуу шүлсээ цацаж сэтгэл хандаг шаар бол би
Хорвоод хэдэн жил холихлоо хоосонгүй хонгилдоо
Үзэг цаастай найзалсан би галзуу бараг л хонгилдоон
Хальт хараад өнгөрдөг биш түүх гэсэн зүйл би хийнэ
Үхэл намайг авж болохч амьдрал надад сүүлд мэхийнэ
Дахилт X2
Амьдрах талбар минь нэг ийм (талбар минь нэг ийм)
Хэлэх тайлбар минь нэг ийм (тайлбар минь нэг ийм)
LilCry
хип хоп хөгжим хийдэг хүн, гар минь шивээстэй
утаа сорж цагаан янжуур байнга нирээстэй
өргөн биш нарийн биш хуучин өмссөн жийнстэй
би яг өөрийхөөрөө байгаа минь нэг ийм л ээ
Харин зарим нь харах өнцөг хачин далий
Айн чи чинь юугаа хийгээд байна гээд л реп-ийг хэлээд байна
Үг чинь илүү байна, sorry хэрүүл бишээ энэ
миний хэлэх гэсэн минь би тийм аймар бишээ ганг
нийгмийн ялзруулагч шиг, харц тань хадуурах шиг
хайран цагаа дэмий үрж байна даа гэж андуурах шиг
хүчээ зарсан бүтээлийг минь хогруу чулуудах шиг
хогын зүйлүүд хойш нь татаж улам би уруудах шиг
санагдах үетэйч гэсэн урмын үг зөндөө бий
сансандаа хүрэх мөч ойртож намайг бүүр өдөөж байна
соронзон татах хүч надад мэдрэгдэж нөлөөлж байна
солиотой галзуу юм шиг оргил өөдөө жийнэ
Дахилт X4
Амьдрах талбар минь нэг ийм (талбар минь нэг ийм)
Хэлэх тайлбар минь нэг ийм (тайлбар минь нэг ийм)


Beat Bounce Entertainment ™

Tags and Topics

Browse our collection to discover more content in these categories.

Video Information

Views

99.1K

Likes

456

Duration

3:17

Published

Nov 11, 2013

User Reviews

4.1
(19)
Rate:

Related Trending Topics

LIVE TRENDS

Related trending topics. Click any trend to explore more videos.